Шинээр зах зээлд гарах гурвалсан үйлчилгээг Дэлхийн форумд танилцууллаа


Мэдээлэл технологийн дэвшлийг тодорхойлдог IPTV-Дэлхийн форум Английн Лондон хотноо гуравдугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Дэлхийн 90 гаруй улс орноос мэдээллийн технологийн томоохон үйлчилгээ эрхлэгчид оролцсон уг форумд “Скай Си энд Си” компанийн төлөөлөгчид Монголын IPTV зах зээл болон удахгүй шинээр гарах гурвалсан үйлчилгээгээ танилцуулсан байна.


Хамгийн олон үзэгчтэй 3D болон HD сувгууд, мөн хэт өндөр хурдны шилэн кабелийн интернет, шинэ үеийн суурин утсыг нэг дор нэгтгэсэн энэхүү үйлчилгээг албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр хэрэглэгчдэд хүргэхээр Скайтел” группын хөрөнгө оруулалттай “Скай Си энд Си” компани ажиллаж байна.

 

Дүрслэлийн өндөр чанар бүхий IPTV, интернет, суурин утсыг нэг дор нэгтгэсэн гурвалсан үйлчилгээ бол дэлхийн хэрэглэгчдийн цоо шинэ хандлага, мэдээлэл технологийн шинэ эриний хэмжүүр. Тиймдээ ч хөгжлийн хурд, байгалийн баялгаараа дэлхийн анхаарлыг татаж байгаа Монголчууд мэдээлэл технологийн шинэ дэвшлийг ч цаг алдалгүй нэвтрүүлж байгааг дэлхийн форумд оролцогчид энэ үеэр онцолж байлаа.

 

“Скай Си энд Си” компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд олон улсын яриа, суурин утас, шилэн кабелийн болон ADSL интернетийн үйлчилгээ, байгууллагын мэдээлэл технологийн цогц шийдлийг хүргэдэг. Тус компани нь өрх бүрт интернет болон Улаанбаатар хотын замын хөдөлгөөний камерийн систем, сумдад шилэн кабель татах зэрэг олон томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна.


2012-06-01



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE дараарай