Яг одооноос, СКАЙМЕДИА IPTV таны халаасанд


Зайлшгүй үзэх нэвтрүүлэг, сонирхолтой кино, цаг үеийн мэдээнээс болж телевизээ халааслаад гармаар санагдах үе танд тохиолдож байв уу? Тэгвэл өнөөдрөөс эхлэн таны халаасанд ердийн телевиз биш IPTV үргэлж хамт байх болно. Энэ бол телевизийн сувгууд болон видео санг түр зогсоон, ухрааж, хаанаас ч үзэх боломж бүхий NOW, цоо шинэ үйлчилгээ юм. Дэлхийн томоохон IPTV үйлчилгээ үзүүлэгч компаниудын адил СКАЙМЕДИА хэрэглэгчид ч энэхүү дэвшилтэт технологиос хоцрохооргүй болж байна.

 

Дуу дүрсний өндөр нягтрал бүхий нийт 25 телевизийн суваг, мөн IPTV видео сан дахь шилдэг кинонуудыг зөөврийн компьютер, ухаалаг утас, эсвэл таблет дээр үзэхэд ердөө интернэт орчин л хангалттай.

 

 

Скай Си энд Си” компанийн Гүйцэтгэх захирал А. Баярбат шинэ үйлчилгээнийхээ давуу талыг ийнхүү тайлбарлаж байна:

 

"СКАЙМЕДИА IPTV үйлчилгээний хэрэглэгчид зурагтаар юу гарч байгааг биш харин өөрийн хүссэн нэвтрүүлгээ хэзээ ч үзэх боломжтой байдаг. Харин өнөөдрөөс эхлэн хүссэн зүйлээ, хэзээ ч бас хаана ч үзэх болж байна. Бидний нэн тэргүүний зорилт бол хамгийн дэвшилтэт технологийг хамгийн түрүүнд Монголын телевиз үзэгчдэд хүргэх явдал. Энэ ч үүднээс өнөөдөр хэрэглэгчдэдээ хүргэж буй NOW үйлчилгээ маань манай хэрэглэгчдэд хаана байгаа газраа IPTV үйлчилгээний бүхий л давуу талыг бүрэн дүүрэн ашиглах боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл телевизийн шууд нэвтрүүлгийг хүлээн авахаас гадна түр зогсоох, ухраах зэрэг ухаалаг функц, мөн видео сангаас дуртай кино, нэвтрүүлгээ сонгон үзэж боломжтойгоороо давуу талтай"

 

 

 

СКАЙМЕДИА таны асуултанд хариулья.

 

Би СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээний хэрэглэгч. NOW үйлчилгээг ашиглахын тулд юу шаардлагатай вэ? Та СКАЙМЕДИА IPTV-г хэрэглэдэг л бол NOW үйлчилгээг ашиглах боломж бүрэн нээлттэй. Дор дурдсан гар утас, таблет, зөөврийн компьютер байгаа бол зориулалтын программыг ‘’myminerva” нэрээр хайх, эсвэл now.skymedia.mn цахим хаягийн “Хэрэглэгч болох” хэсэгт холбогдон татаж авна уу.

 

Үүний дараа my.skymedia.mn онлайн дансандаа холбогдож, шаардлагатай нууц үг болон бүртгэлийн нэрээ авах хэрэгтэй. Хэрэглэгч та 2 хүртэлх төхөөрөмж буюу гар утас, таблет, эсвэл зөөврийн компьютер дээр NOW үйлчилгээгээ ашиглах боломжтой.

 

 

Ашиглах боломжтой төхөөрөмж:

 

• iPhone 3GS болон сүүлийн үеийн iPhone, iPad 1 & 2 болон 4 дэх үеийн iPod touch. Тун удахгүй Андройд үйлдлийн систем бүхий гар утас, таблет, мөн зөөврийн компьютер дээр ашиглах боломжтой болно. Үүнд:

 

• Android 4.0 болон 4.1 үйлдлийн систем бүхий гар утас, таблет.

 

• Windows 7 болон сүүлийн үйлдлийн систем бүхий суурин болон зөөврийн компьютер.

 

NOW үйлчилгээг татаж авах болон ашиглахад ямар нэгэн төлбөр төлөх үү?

 

Энэ үйлчилгээг ашиглахын тулд СКАЙМЕДИА IPTV хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Зөвхөн үүрэн холбооны 3G болон WiFi сүлжээгээр интернэтэд холбогдсон байх шаардлагатай. /3G сүлжээгээр холбогдоход дата үйлчилгээний нэмэлт зардал таны утасны төлбөрт нэмэгдэж гарахыг анхаарна уу/ Нэмж хэлэхэд, СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээний төхөөрөмж нь гэрийн аль ч өрөөнд WiFi орчин бий болгодгоороо давуу талтай.

 

 

 

 

NOW үйлчилгээгээр дамжуулан видео сангаас кино түрээслэн үзэх боломжтой гэсэн. Гэхдээ төлбөрийг хэрхэн тооцох талаар мэдээлэл өгнө үү?

 

 

Яг л таны гэрийн IPTV видео сантай адил. Та хүссэн үедээ, дуртай киногоо сонгон, түрээсэлж үзэж болно. Гэхдээ давуу тал нь, та нэг түрээсэлсэн киногоо IPTV болон бусад бүртгүүлсэн төхөөрөмжүүд дээр 4 хоногийн хугацаанд хэдэн ч удаа үзэх боломжтой. Ямар нэгэн нэмэлт төлбөр шаардлагагүй гэсэн үг. Гэртээ үзэж байсан киногоо үргэлжлүүлээд өөр газар үзсэн ч болно.

 

 

Зөвхөн СКАЙМЕДИА хэрэглэгчид л NOW үйлчилгээг ашиглах боломжтой юу?

 

 

Одоогоор бол тийм. Гэхдээ тун удахгүй зөвхөн СКАЙМЕДИА хэрэглэгчдээр хязгаардлагдахгүй хүссэн хүн бүр ашиглах боломжтой болно. Хэрэв та манай шинэ хэрэглэгч болохыг хүсвэл, өөрийн хэрэглээний онцлогт тохируулан багцаа сонгох боломжтой. Багцуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл http://www.skymedia.mn цахим хаягаар хандана уу.

 

 


2013-01-06



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE дараарай